ЦЗ Цахим Засаг
GitHub Нэвтрэх

Цахим Засаг — dgov.mn

Монгол Улсын төрийн үйлчилгээний нэгдсэн орчны техникийн баримт бичиг.

dgov.mn домэйн доор хоёр байрлуулалт ажиллана. Хоёулаа Gerege Nexus платформын дээр баригдсан бөгөөд нэг нь нөгөөгөө таниулна:

Домэйн Юу вэ Репо
open.dgov.mn Төрийн үйлчилгээ, албан ажлын орчин open-dgov-mn
sso.dgov.mn Нэгдсэн нэвтрэлт, эрхийн удирдлага sso-dgov-mn

Энэ репо нь баримт бичиг л агуулна. Кодын нэг ч мөр энд байхгүй: аль ч байрлуулалтын тухай үнэн нь тухайн репо дотроо байдаг, энд байгаа нь тэр хоёрыг нэг дор, нэг түүх болгож тайлбарласан хэсэг. Хоёр газарт бичигдсэн үнэн бол нэг нь хуучрахыг хүлээж буй үнэн.

Хаанаас эхлэх вэ

Асуулт Хуудас
Платформ нийтдээ юу чаддаг вэ? Платформын чадвар
Юу нь юунд яаж холбогддог вэ? Архитектур
Өөрийн аппаа нэвтрэлтэд холбоё SSO-д холбогдох
Нэвтрэлтийн бүтээгдэхүүн юу хийдэг вэ? sso.dgov.mn
Иргэний харах орчин юунаас бүрддэг вэ? open.dgov.mn
Шинэчлэх, эхний админ, апп суулгах Ажиллагаа
Ямар нэг зүйл унасан Runbook-ууд
Энэ сайт өөрөө хэрхэн баригддаг вэ? Энэ сайт

Нэг догол мөрөөр

Иргэн open.dgov.mn руу орно. Тэр суулгац хүнийг өөрөө танихаа больсон — sso.dgov.mn руу илгээж, буцаж ирсэн токенд итгэнэ (2026-08-17-ноос SSO_CLIENT_LOCAL_LOGIN=false). Нэвтэрсэн хүн төрийн үйлчилгээний дэлгэцүүд — egov, documents, organisation, reports, urtuu — рүү орно; тэдгээр нь цөмийн код бөгөөд аль ч байрлуулалтад хуулагдаагүй.

sso.dgov.mn тал дээр байгууллага бүр өөрийн итгэх гадны IdP-үүд, идэвхтэй сессүүд, эрхийн дахин баталгаажуулалт, SCIM түлхэлтээ удирдана. Тэр дөрөв ба open.dgov.mn-ий zarlal тав нь энэ экосистем дэх бүх dgov-ийн өөрийн Go код — үлдсэн бүх зүйл цөмөөс ирнэ.

Хувилбарууд

Юу Одоо
Цөм (backend) v1.9.1 — хоёр репогийн go.mod дээр
Бүрхүүл (frontend) Цөмийн нийтэлсэн образ, commit-оор түгжигдсэн
Роллаут main руу push → CI → deploy, гурван репо тус тусдаа

Хаана ажиллаж байна

38.180.243.138 — Ubuntu 26.04, 4 CPU, 7 GB, 50 GB диск. dgov.mn, open.dgov.mn, sso.dgov.mn, docs.dgov.mn бүгд энэ IP рүү заана. Хост дээр хоёр стек зэрэгцэн, өөр өөрийн Postgres-тэй ажиллана; портууд бүгд зөвхөн loopback дээр, гадагшаа nginx л гаргана. Дэлгэрэнгүйг Архитектур-аас.

Лиценз

Apache 2.0 — LICENSE-ийг үзнэ үү. Баримт бичиг ба барилтын скрипт хоёулаа.